Цэнхэрмандал сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

imagesАрхангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан малч, хөдөлмөрч уламжлалаа залуу үедээ өвлүүлэн Монгол Улсын хамгийн олон малтай сум, улсын тэргүүний сум болсон Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сумын иргэдэд утсаар дамжуулан өөрийн дуу хоолойгоор баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Ажил үйлсээрээ онцгойрон манлайлж, малч уламжлалаараа хойч үеэ хүмүүжүүлж, мал сүргээ өсгөж яваа Эрдэнэмандал сумынхны ажил хөдөлмөрийг үнэлж, чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Би өөрөө малчин айлд төрж, хонь хариулж өссөн хүн. Мал маллах нь ямар их хөдөлмөр байдгийг мэднэ.

Эрдэнэмандалчууд олон мянганы туршид Монголынхоо гал голомтыг манаж, малч, ажилсаг уламжлалаа хойч үедээ өвлүүлж байгаад нь Монголын ард түмэн бахархаж байдаг.

Эрдэнэмандал сумынхан төрийн өндөр дээд одон хүртэж, тэнгэр хураа хайрласан сайхан өдрүүд давхцаж байна. Өвөг дээдэс, хангай дэлхий, уул ус нь баярлаж байна. Эрдэнэмандалчуудад ажил үйлс нь өөдрөг, хувь заяа нь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн дуу хоолойгоор та бүхэнд мэндчилгээ дэвшүүллээ. Надад төрийн дээд одонг танай суманд гардуулах завшаан тохиосонд баяртай байна. Би Архангайд дандаа өндөр сэтгэгдэлтэй ирж, өндөр сэтгэгдэлтэй буцдаг. Би Архангайд олон найз нөхөдтэй. Тэдний нэг, зохиолч, яруу найрагч, жүжигчин, судлаач С.Батмөнх агсан намайг нутагтаа очихыг урьдаг байсан. Хэдийгээр С.Батмөнх найз маань хорвоод байхгүй ч төрсөн суманд нь ирсэндээ баяртай байна. Та бүхэнд дахин амжилт хүсье.

Архангай бол бурхны орон гэмээр үзэсгэлэнтэй байгальтай. Та бүхэн байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж байгаарай. Заяын гэгээн, Өндөр гэгээн гээд нэртэй олон хүн энэ байгалиа хамгаалж явсан. Байгаль орчноо хайрлаж, эх дэлхийгээ хамгаалж, ногоон хөгжлийн үлгэр дууурайлал болж явах болтугай. Та бүхэнд сайн сайхныг хүсье” гэлээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …