Найман настай бүх биеэрээ үстэй охин энгийн охин шиг амьдрахыг хүсч байна

2AB2D5E300000578-3168486-Xiaoling_is_covered_in_dark_black_hair_from_head_to_toe_and_real-a-39_1437411408890Хятад улсын иргэн найман настай охин төрөхдөө л бүх биеэрээ хар үстэй төржээ. Түүний ингэж төрөх шалтгаан нь Hypertrichosis буюу Амбрасын синдромноос болсон байна. Амбрасын синдром нь хүний үсний ургалтыг хурдасгадаг аж. Охиныг төрсөнөөс хойш түүний бүх биеэр тэр ч байтугай нүүрээр нь хүртэл дүүрэн үс ургадаг гэнэ. Шаолинг охин ийм байдлаасаа маш их ичдэг бөгөөд бусад охидын адил даашинз, усны хувцас өмсөж чаддаггүй дээ маш их гутардаг аж. Шаолинг охин энгийн охин шиг үсгүй болохын тулд маш их мөнгө хэрэгтэй байна. Учир нь түүний энэ их үсийг хусаж, засаж, ваксдаж, ургалтыг зогсоох бэлдмэл, лазерийн хагалгаа гээд маш олон зүйл хэрэгтэй болох юм. Ингэснээр түүний үсний ургалт багасч энгийн хүн шиг харагдаж чадна. Харин эдгээр нь маш үнэтэй. Hypertrichosis буюу Амбрасын синдром нь маш ховор тохиолддог өвчин бөгөөд бидний хамгийн сайн мэдэх тохиолдол нь 19-р зуунд амьдарч байсан Жо жо буюу нохойн царайт хүү юм. Охины гэр бүл түүний төлөө мөнгөө хуримтлуулж байгаа бөгөөд охины хүсэл удахгүй биелэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

2AB2D5F300000578-3168486-She_cannot_usually_swim_or_wear_shorts_or_dresses_as_she_often_g-a-40_1437411412171

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …