Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгийн мэргэжилтнүүд Бурханд итгэх итгэлийг сэтгэцийн гажигт тооцохыг санал болгов. Тэд таван жилийн хугацаанд үргэлжилсэн судалгааны ажлаа дуусгаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Хэдэн жилийн туршид Америкийн сэтгэл судлаачид дээд тэнгэр байдаг гэдэгт итгэж, энэ хүч хүний шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг гэдэгт бат итгэлтэй байдаг дэндүү сүсэг бишрэлтэй хүмүүсийг сайтар ажигласан байна. Ингээд судлаачид Бурханд итгэх явдал нь сэтгэцийн өвчний нэг төрөл гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Ажиглалтын явцад шүтлэгтэй хүмүүс элдэв хий юм харж, сэтгэл санааны тогтворгүй байдалд ордог нь тодорхой болов. Мөн судалгааны явцад эрүүл мэнд муутай шүтлэгтэй хүмүүс Бурханыг харгис хэрцгий нэгэн гэж үздэг байсан бол эсрэгээрээ түүнийг сайхан сэтгэлтэй гэж хэлж байснууд нь ямар нэг өвчингүй байжээ.