Хятадын Бээжин хотноо нэгэн шинэ рестораны нээлтийн үеэр 300 спартаныг дуурайн хувцасласан гадаадын иргэд гудамжинд гарч жагссан байна. Тэд шинэ рестораны бүтээгдэхүүнийг жижиг хайрцаганд хийж, гартаа барьсан бөгөөд Бээжингийн төв гудамжаар пирамид хэлбэр үүсгэн, явж, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Гэвч Бээжингийн цагдаагийн ажилтнууд тэднийг зогсоож, баривчилсан байна.
Учир нь, иймэрхүү хувцастайгаар олон нийтийн газраар явах нь тус улсын хувьд олон нийтийн газрын хэв журам зөрчсөн хэрэгт тооцогддог аж. Спартануудын зураг Хятадын олон нийтийн сүлжээ болох Сина Вэйбо сайтад тавигдсаны дараа олонх хятадууд цагдаа нарын үйлдлийг буруутгасан байна. “Тэд зөвхөн өөрсдийн биеэ л харуулсан. Энэ нь хууль зөрчсөн хэрэг биш” хэмээн Хятадын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлжээ. Харин албаныхан “Спартанууд ийм байдлаар парад хийхээсээ өмнө тусгай зөвшөөрөл авах ёстой байсан” хэмээн тайлбарласан байна.
эх сурвалж: everyday.mn