БНСУ-ын алдарт жүжигчин Сунг Хе Гю татвараас зайлсхийсэн хэрэгтээ уучлал хүсжээ

50710Монголчуудад “Амьдралын ээдрээ” киноны гол дүр Сү Ён-ы дүрээр эчнээ танил болсон БНСУ-ын алдарт жүжигчин  Сунг Хе Гю их хэмжээний татвараас зайлсхийлсэн хэрэг хийсэндээ уучлалт гуйжээ.

Хэргийг сануулахад жүжигчин бүсгүй 2008-2011 онуудын хооронд олсон нийт 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хассан, дараах 2 жилд нь олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг зөрчил гаргажээ.

Улмаар Сунг Хе Гю уг алдаагаа 2012 оны 10 сард засч бүх татвараа төлж дуусгасан хэдий ч энэ тухай мэдээлэл нь өнгөрсөн өдрүүдэд нийтэд тархан дуулиан тарьсан байна.

Гэвч жүжигчин бүсгүй хэд хоногийн өмнө болсон шинэ киноны нээлтийнхээ өмнө олноо дэлгэгдсэн уг хэргийн талаар мэдээлэл хийн тухайн үед өөрийн орлого, татварыг тооцдог байсан татварын хэлтэсийн ажилтны хариуцлагагүй байдлаас дээрх зөрчил үүссэн, харин энэ тухай өөрөө мэдсэн даруй нөхөн татвараа төлсөн хэмээн мэдэгдэж, олны өмнө зүй бус байдал гаргасандаа уучлалт гуйжээ.11889653_728948133877316_8427106087296945897_n

Эх сурвалж: sharsonin.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …