Осама Бин Ладены хүү АНУ-руу довтлохыг уриаллаа

57dc3843206ead98cdfd03ca05a6cf12Ал Кайда бүлэглэлийн удирдагч  агсан Осама Бин Ладены хүү Хамза Бин Ладен Ал Кайда бүлэгт дуут захидал илгээсэн байна.

Ал Кайда бүлгийн дэмжигчид тус дуут захидлыг твиттерт тавьжээ. Дуут захидалд Хамза Бин Ладен Ал Кайда бүлгийг АНУ болон АНУ-н хамтрагч орнууд руу довтлохыг уриалсан аж.

Түүний эцэг Осама Бин Ладен 2011 онд АНУ-н тусгай хүчнийхний явуулсан ажиллагаагаар Пакистан улсад алагдсан юм.

Түүний дараагаар Осамагийн орлогч Аяман Ал Завахири тус бүлэглэлийг толгойлох болсон юм.

Хамза Бин Ладены тухай мэдээлэл байдаггүй бөгөөд түүнийг хорь гаран насны залуу хүн хэмээдэг ажээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …