Ким Жөн Ун: Хоёр Солонгосын хамтарсан мэдэгдэл нь эвлэрэлд хүрэх түүхэн боломж

b912615bae050f01bigӨмнөд Солонгосын хоёр цэрэг энэ сарын 4-нд цэрэггүй бүсэд минанд өртсний дараагаар хоёр Солонгосын  хил дээр хурцадмал байдал үүссэн билээ.

Энэ байдлыг намжаах зорилгоор Өмнөд болон Умард Солонгосын нөлөө бүхий эрх баригчид олон цагийн турш хэлэлцээ хийсний үр дүнд асуудлыг эвээр шийдэж чадсан билээ. Улмаар Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоож, Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүссэн юм.

Дээрх тохиролцоонд хүрсний дараагаар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “Хамтарсан мэдэгдэл нь цэргийн хурц зөрчлийг намжаах, Солонгос хоорондын хурцадмал харилцааг эвлэрэл болоод итгэлцлийн замд оруулах түүхэн боломж боллоо” хэмээн мэдэгджээ.

Мөн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, Ким Жөн Ун “Агуу их намын бий болгосон цөмийн зэвсэг бүхий цэргийн асар их хүчин чадлын ачаар тохиролцоонд хүрсэн” болохыг онцлон тэмдэглэжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …