Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Андхра-Прадеш мужид нэгэн хүү мэндэлжээ. Уг хүү төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байсан учраас түүнийг Гунтура дахь нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 20-ны өдөр түүнд мэс ажилбар хийсэн бөгөөд инкубаторт хийсэн аж.
Гэтэл долоо хоногийн дараа эцэг, эхэд нь бяцхан хүү нь нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн захиргаа хүү мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс болж таалал төгссөн хэмээн өгүүлэв. Гэвч хүүгийн бие дээр хархны хазалтын ул мөр олдсоноор тэд хаашаа ч бултах газаргүй болжээ.
Эмгэнэлт явдал болохоос өмнө хүүгийн эцэг, эх өрөөнд нь хархнууд зугаалж, түүний бие дээр хазалтын ул мөр гарсан байгааг гомдоллож байсан гэнэ.
Шуугиан тарьсан гэрэл зургуудыг цахим сүлжээнд байршуулсан бөгөөд хүүгийн гар, нүдийг нь хазсанаас гадна хархнууд цээжнийх нь арьсыг хуулж, уруулыг нь тас хазан, нүүрнийх нь зүүн хэсгийг нэлэнхүйд нь үгүй хийж орхисон нь харагдана.
Эх сурвалж www.wikimon.mn