Нэг сарын хугацаанд 90 гаруй хүнийг цаазаар авчээ

5ed92fa55abce8a3bigӨнгөрсөн нэг сарын хугацаанд “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирид 90 гаруй хүнийг цаазаар авсан гэх мэдээллийг ажиглалтын байгууллага өгчээ.

Шашин шүтлэгийг гутаан доромжилсон, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилтын эвсэл болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан, Сирийн Засгийн газрын төлөө зүтгэсэн гэх мэт шалтгаанаар олон арван иргэнийг цаазалсан байна гэж ажиглалтын байгууллага мэдэгджээ.

Ингэснээр Сирид цаазаар авахуулсан иргэдийн тоо нийт 3156-д хүрсэн байна. “Лалын улс” нь хэт давруу үзэлт босогчдын бүлэглэл бөгөөд 2014 онд Сири болон Иракийн томоохон газар нутгийг эзлэн авч тус хоёр улс болон хөрш орнуудын олон иргэнийг цаазаар авсан билээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …