Өчигдөр буюу 9-р сарын нэгэнд Индонезийн үйлдвэрийн ажилчид цалин, тэтгэмж, хангамжыг нэмэхийг шаардсан жагсаал хийлээ. Учир нь тус улсын мөнгөн тэмдэгт болох рупигийн ханш унаснаар ажилчдын авдаг цалин хэвээр байгаа ч ханшын асуудлаас болж амьдрахад хэцүү болоод байгаа гэнэ. Тэдний жагсаалын гол зорилго нь өөрсдийн авдаг цалинг доллар болгох шийдвэрийг гарган цалингийн болон халамж, тэтгэмжийн хэмжээг нэмэх юм. Энэхүү жагсаалаас үүдэн Индонезийн ерөнхийлөгч Жоко Видойдо ОУВС-ын тэргүүн Кристин Лагардтай уулзалт зохион байгуулж хэлэцээр хийн асуудлыг шийдэхийг зорьж байна.
Б.Нарангэрэл