Дүрвэгсэд Европын хил хаахаас өмнө Австри болон Герман руу цувж байна

11997102_850135568433516_1346410481_nСүүлийн хэдэн өдөр Будапештын галт тэрэгний буудалд Австрийг зорих гэсэн Сири, Ирак, Афганистан зэрэг Дундад Ази болон Африкийн дүрвэгчид бужигнаж байна.

Баруун Европыг зорих галт тэргэнд хэдэн зуун мянган дүрвэгч өдөр бүр зорчих болов. Австри болон ХБНГУ  хилээ дүрвэгчдэд нээсэн ба Австрид өнгөрсөн гурван хоногт л гэхэд нийтдээ 12,000 гаруй дүрвэгч хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Унгарын төв галт тэрэгний буудалд мянга мянган дүрвэгч Европыг зорихоор цуглараад байсан бол баруун Европыг зорих хүсэлтэй маш олон хүн нэмэгдэж ирсээр байгаа юм байна.

Сирийн иргэн Яамаан хэлэхдээ “Эх оронд маань дайн дэгдэж, байдал маш хурцадмал байгаа. Террористууд халдсаар байна. Энэ дайн дуусан дуустал бид эх орондоо амьдарч чадахгүй” хэмээжээ.

Сири, Ирак, Афганистанд өрнөөд буй дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа энэ үед маш олон мянган хүн тайван амьдрал хайж ийнхүү гэр орон, ах дүүгээ орхин нүүсээр байна.

Энэ орчмын газар нутаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дүрвэгсдийн дүрвэдэг гол бүс нутаг байсаар ирсэн ба өнөөг хүртэл энэ хөл татраагүй л байна.

Өчигдөр Сербийн 2000 орчим дүрвэгч Унгарт ирсэн ба хүмүүс Сирит байгаа гэр бүлдээ санаа зовсондоо овгоо хэлэхийг хүсэхгүй байгаа аж. Одоогоор Унгарын цагдаагийн алба дүрвэгсдийг хянаж байна.

Унгар улс өмнөд хилээ есдүгээр сарын 15 гэхэд хаахаар төлөвлөжээ. Унгарт буй дүрвэгсдийг Австрийн хилд авчрах сайн дурын ажилчид ажиллаж байгаа юм байна.

Нэг дэх өдөр BBC-гийн мэдээлэлд “Герман дүрвэгсдийг татах ажлаа удаан үргэлжлүүлэхгүй” гэсэн бол Австрийн канцлер Вернер Феймэн улсын хилээ удахгүй хаах болсноо мэдэгджээ.

Австри улс Герман хүрэх дүрвэгсдийн хувьд дамжин өнгөрөх цэг учраас Герман хилээ хаах үетэй давхцаж өөрсдийн хилийг хаана гэдгээ ч нэмж хэлэв.

Унгарын баруун жигүүрийн Засгийн газрын ерөнхий сайд Виктор Орбан Австрийг хилээ хаахыг шавдуулж байсан бөгөөд ялангуяа муслам дүрвэгсдэд таатай биш байгаагаа илэрхийлсэн билээ. Тэбрээр хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хүнд гурван жил хүртэлх хорих ял онооно гэж мэдэгджээ. Хэрэв Унгар улс Сербтэй хиллэдэг 100 милийн урттай хилээ хаавал тэнд буй дүрвэгсэд гацах байдалд орох юм байна.

Б.Халиунаа

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …