Өчигдөр Унгарын дүрвэгсдийн хуарангаас 1500 орчим дүрвэгсэд зугтахыг оролджээ. Дүрвэгсдийн зогсоохын тулд тус улсын цагдаа нар ажилласан бөгөөд тэдний зогсоохын тулд зэвсэг хүртэл ашигласан байна. Харин энэ үеэр тус улсын N1 телевизийн зураглаач хүүхдээ тэврэн зугтаж байсан нэгэн дүрвэгчийг дэгээдэж унагаасан хэтэрхий харгис үйлдэл болсон байна. Түүний энэ үйлдлийг өөр телевизийн зураглаач бичиж аван цахим хуудаснаа тавьж “хэтэрхий харгис юм” хэмээн бичжээ. Энэхүү бичлэг тавигдсан даруйдаа олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн бөгөөд зураглаач эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн тухай телевизийн алба олон нийтэд мэдэгдсэн байна. Телевизээс “Түүний гаргасан энэ үйлдэл хэтэрхий хүнлэг бус харгис үйлдэл байлаа. Бид уучлалт хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Нарангэрэл