Пап лам Үндэсний Католик Сүмд айлчилна

11997073_808832392566652_1375752248_nРомын Пап Лам Пранцис АНУ-д энэ сард анх удаагаа айлчлах гэж байна. Тэрээр энэ удаагийнхаа айлчлалаар нэр хүнд, нийгмийн нөлөөлөл нь унаж, гишүүдийнх нь тоо эрс цөөрч байгаа үндэсний Католик сүмд очих юм. Учир нь энэхүү сүм өнгөрсөн 14 жилийн дотор гишүүдийнхээ хийсэн янз бүрийн хэрэг төвгөөс болж, ялангуяа хүүхэдтэй холбоотой гэмт хэргээс болж тохиролцоо болгон мөнгийг тэрбум тэрбумаар нь алдсан байна. Энэ байдал удаан үргэлжилсэнээс тус Сүмийн эдийн засагт ихээхэн хүндрэл учирчээ. Үүнээсээ болж өөрсдийн үндсэн чиг үүргийн нэг болох нийгмийн болон боловсролын үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд Пап лам энэ сарын 22-ноос 27-ны хооронд Вашингтон, Нью-Йорк, Филадельфид айлчлал хийж энэ бүх хэцүү байдлыг шийдвэрлэж тэнцвэржүүлнэ хэмээн Католик сүмийнхэн найдаж байгаа гэнэ. 2013 онд Папын сонгуулиас хойш Ватиканд эдийн засгийн эмх замбараагүй байдлыг шийдэж, олон улсын эдийн засгийн стандартад хүргэнэ хэмээн хууль тогтоомжийг шинэчилсэ. Энэ талаар Пенсилваны Католик Их Сургуулийн эдийн засгийн профессор Чарлес Зек хэлэхдээ “Пап өөрийн айлчлалын үеэр сүмийн эдийн засгийн тухай асуудлаас нэлээд зайлсхийх байх. Учир нь энэ бол сүмийн удирдлага муу байсантай шууд холбоотой хэрэг” хэмээн хэлжээ.

Уянга

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …