Европын холбоо шинээр 160 мянган цагаачийг хүлээн зөвшөөрчээ

1441931018_11995467_10205048370991914_370707750_nЕвропын холбооны орнууд далайд хаягдсан 160 мянган цагаачийг шинээр хүлээн авах болсныг Германы дэд ерөнхийлөгч мэдэгдлээ. Зигмар Габриэлийн мэдэгдсэнээр Герман улс энэ онд 450 мянга гаруй дүрвэгсдийг хүлээн авчээ. Үүнээс 37 мянга нь ердөө энэ 9-р сарын эхний 8 хоногийн дотор ирсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш олон арван мянган цагаач, тэр дундаа Сири иргэд умард зүгт дүрвэх нь эрс нэмэгдсэн юм. Өнгөрсөн 24 цагийн дотор Унгар улсын хил дээр 5 мянган дүрвэгч ирсэн тухай Сербийн телевиз дамжууллаа. Унгар улс цаашид хилийн бүс нутгаа хамгаалж, гаднаас ирэх хүмүүсийн урсгалыг хязгаарлах зорилгоор цэргийн сургуулилт хийж эхэлсэн нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлийг ихээхэн хүртэж байгаа.

Лхагва гаригт Европын зөвлөлийн ерөнхийлөгч Жан-Клауд Жанкер 120 мянган дүрвэгчийг Грек, Итали, Унгар зэрэг гишүүн орнуудаас сонгон хуваарилахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. 5-р сард гаргасан төлөвлөгөөний дагуу, 40 мянган цагаач иргэнийг Грек, Итали улсад хуваан ногдуулахаар болсон аж.

Б.Бурмаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …