150 матараа амьтны хүрээлэнд хандивлав

1442202435_77hed27cfehv7jia3nukueeftdКанадын Торонтогийн нэг хүн матрын хорхойтон аж. Тэрээр гэртээ 150 матар тэжээдэг гэнэ. 10-аад жил эдгээр матрыг тэжээсэн бөгөөд зарим матар нь 3 метрийг давсан гэнэ. Зарим нь туйлын догшин болохоор эзэн нь аргагүйамьтны хүрээлэнгээстусламж гуйсан байна.

Торонто хотын хэвлээр явагч амьтны хүрээлэнгийн ажилтан матрын эзний гэрт очиж, 1.2 – 3.3 метрийн урттай 150 матар хооллож байгааг түүнийг хараад их цочсон гэнэ. Ингээд 20 сайн дурын ажилтан 4 ачааны машин түрээслэн хэдэн арван чингэлгээр 150 матрыг зөөн аваачсан байна.

Матрын эзэн нууцаар матар тэжээсэн нь хууль бус явдалд тооцогдож, хамгийн ихдээ 5000 Канад доллараар торгуулахаар болжээ.

эх сурвалж: solongonews.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …