Японы сөрөг хүчнийхэн Абегийн хуулийг хүчтэй эсэргүүцэв

a69f53550c7ec35c8990bd4ac040a545big

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн батлан хамгаалахын хуулийг парламентын дээд танхимын сөрөг хүчний гишүүд хүчтэй эсэргүүцэж байна. Японы сөрөг хүчнийхэн батлан хамгаалахын хуулийг эсэргүүцэн өчигдөр /IX.16/ хуралдааны үеэр парламентын орлогч дарга, эрх барих намын бусад гишүүд руу дайрч, орилж хашгиран, нэгнээ түлхэлцэн ширүүн маргажээ. Улмаар парламентын дээд танхимын хуралдаан хойшилсон байна.  Сөрөг хүчний гишүүд батлан хамгаалахын хуулийг есдүгээр сарын 27-нд парламент тарахаас өмнө батлуулахгүй байхыг хичээж байгаа юм. Харин Японы эрх барих намын албаныхан хуулийг парламентын доод танхим руу буцаана хэмээн сүрдүүлжээ. Японы парламентын дээд танхим үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол доод танхимд хуулийг хэлэлцэн батлах боломжтой аж. Японы парламентын доод танхимд батлан хамгаалахын хуулийг гуравны хоёрын дэмжлэгтэйгээр баталсан билээ.

Шинзо Абегийн санаачилсан шинэ хууль нь дэлхийн II дайнаас хойш анх удаа япон цэргүүд гадаадад үүрэг гүйцэтгэх боломжийг олгох юм. Хуулийг эсэргүүцэгчдийн зүгээс энэ нь үндсэн хуулийг зөрчихөөс гадна АНУ-ын тэргүүлсэн олон улсын зөрчлүүдэд Японыг татан оруулцахаас эмээж байгаа аж. Одоогоор тус улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд зааснаар тус улс зөвхөн өөрийн улсаа батлан хамгаалахаас бусдаар дайнаас татгалзаж, цэргүүдээ хилийн чанад руу илгээх, олон улсын хооронд үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд хүч хэрэглэхийг хориглосон байдаг аж. Түүнчлэн Бээжингийн талаас Японы батлан хамгаалахын шинэ хууль бүс нутгийн аюулгүй байдлыг будлиантуулах эрсдэлтэй гэдгийг мэдэгджээ.

Үүний зэрэгцээ өчигдөр Токио хотноо олон зуун хүн ширүүн бороог үл тоон батлан хамгаалахын хуулийг батлахыг эсэргүүцэн парламентын ордны гадна жагсчээ. Тэд “дайны хуулийг урж хая”, “Шинзо Абе огцор” гэх мэт уриа лоозон барьсан байв.

Үүний зэрэгцээ өчигдөр Токио хотноо олон зуун хүн ширүүн бороог үл тоон батлан хамгаалахын хуулийг батлахыг эсэргүүцэн парламентын ордны гадна жагсчээ. Тэд “дайны хуулийг урж хая”, “Шинзо Абе огцор” гэх мэт уриа лоозон барьсан байв.

1ec4b7c5efa4b3d5c8a1e59215c7862dbig

575fec325085db984f33ef60b71d9a07big

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …