Нэгэн бүсгүй өөрийн хуримын гэрэл зургийг авахуулахаар далайн эрэгт очжээ. Түүнийг зургаа авхуулж байх үед нэгэн цочирдом үйл явдал болжээ.
Тус эмэгтэйг Гуо Янг Янг гэдэг бөгөөд сувилагч мэргэжилтэй нэгэн юм. Далайд сэлж явсан эрийн зүрх гэнэт зогсож, далайн эрэг дээр түрэгдэн гарч ирсэн байна. Үүнийг мэдсэн Гуо Янг бүсгүй зураг авалтаа зогсоож тусламж хэрэгтэй болсон эр лүү гүйж очсон байна. Тэрээр үл таних эрийг сэрээхийн тулд 20 минут орчим тусламж үзүүлсэн боловч тухайн эр нас баржээ. Янг Янгийн сүйт залуу “Түүнийг миний гарыг орхиод, хамаг хурдаараа тэр эрэгтэй рүү гүйн очиж, чадах бүхнээ хийсэнд нь би маш их бахархаж байна” хэмээн хэлжээ.
эх сурвалж: emegteichuud.mn