Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд, Орхон аймгийн баг тамирчид тэргүүллээ

IMG_0300 (1)Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит 2015 оны “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээн спорт цогцолборт болж, өндөрлөлөө. Энэ жилийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд  хөдөө орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож байгаагаараа онцлог болж байна.

IMG_0303

Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар,  хэлтсийн  52 багийн 150 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг багийн дүнгээр  Хамгаалалтын хоёрдугаар газар, удаах байрт Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар тус тус эзэлсэн бол эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Ховд аймаг дахь цагдаагийн газар удаах байрт Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Орхон аймгийн цагдаагийн газар, Хамгаалалтын хоёрдугаар газар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгарч шилжин явах цом, медаль, дурсгалын зүйл гардан авлаа.

IMG_0305 IMG_0312 IMG_0340

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …