Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос хүний араг яс олджээ

Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос  үл танигдах хоёр хүний араг яс олджээ. Мөргөлдөөн дайн тулаанд нирвэгдсэн тус улсад хэрцгийгээр амиа алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхний цогцос байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна.

Ерөнхийлөгчийн ордон маш бат бөх дэлбэрэлтэд тэсвэртэй хана болон байгалийн үзэмж төгөлдөр нууц гарц шиг загвартай цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд энэ нь  нийслэл Кабул хотын хөл үймээнээс хол оршдог байна. Гэвч хоёр хүний араг яс Ерөнхийлөгчийн ордоны гал тогооны өрөөнд хийгдсэн засварын ажлын явцад олджээ.

b2e3b7765ea2b232original

Араг яс хэнийх, ямар хүйсийн хүн байсан эсэх болон ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй байна. Ямартай ч, тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани мөрдөн шалгалтын ажил явуулах тусгай комисс гаргажээ. Дайн тулаан, дотоодын мөргөлдөөн удаан хугацаанд дарлуулсан тус улсын өндөр дээд албан тушаалын хүмүүс ордондоо нас барах тохиолдол олон гарч байжээ.

Түүхийн хуудас сөхвөл 1996 онд Талибаны босогчид Кабул хотыг эзлэх үед  тухайн үеийн Ерөнхийлөгч Мохаммад Нажибуллах хэрцгийгээр амиа алдсан бөгөөд хожим түүний цогцсыг Пактиа мужийн нутагт оршуулж байжээ. Харин тус улсын хамгийн анхны Ерөнхийлөгч Мохаммад Дауд Хан 1978 онд болсон цэргийн эргэлтээр ордондоо гэр бүлийн 18 хүнийхээ хамтаар амиа алдаж байсан аж. Хожим 2008 онд түүний цогцсыг хамт амиа алдсан 15 хүний хамтаар олж, 2009 онд дахин оршуулж байсан гэнэ.

Б.Даваа

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …