Монгол Улсад наториатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээн 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн баг, Улсын Ерөнхий Прокурорын газрын баг, УИХ-ын Тамгын газрын баг, АТГ-ын баг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн баг, Монголын нотариатчидийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбооны баг зэрэг нийт 30 гаруй шатарчид оролцлоо.
Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд оролцогчдийн 60-аас илүү хувь нь шатрын спортын ОУ-н хэмжээний мастер, спортын мастер, дэд мастерууд оролцсон ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болсон байна.
Нийт шатарчдаас багийн дүнгээр УЕПГ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан ахлагчтай, Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ажилтан Б.Доржсүрэн гишүүдтэй баг тэргүүлж алтан медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна.
2 дугаар байранд Фиди мастер н.Алтан-Очир ахлагчтай УИХ-ын Тамгын газрын баг, 3 дугаар байранд Спортын дэд мастер н.Цогтсайхан ахлагчтай Монголын өмгөөлөгчдийн холбооны баг оржээ.