Өнгөрсөн Мягмар гарагт Формула-1 уралдааны эзэн Берни Элкклстоун Автсрид болсон Беккенбауер камп уулзалтанд оролцох үедээ Формула-1 зарагдаж магадгүй гэж ярьжээ. Тэрээр манай хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцааныхаа зарим хэсгийг алдаж байгаа хэмээн ярьжээ.
Формулагийн хувьцааг Люксембургийн CVC Capital Partner, АНУ-ын хөрөнгө оруулалтын BlackRock and Waddell, Норвегийн Norges Bank болон Берни Элкклстоун нар эзэмшдэг. Эдгээрээс CVC Capital Partner грүпп 35.5%-г нь эзэмшдэг ажээ. Өнгөрсөн 6 сард Америкийн бизнесмен The Related Companies болон Америк хөлбөмбөгийн Маиами Долфинс багийн эзэн Стивен Росс 7-8 тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг CVC Capital Partnerт тавьсан. CVC грүпийн дэд захирал Доналд Маккензи “бид формулаг эзэмшигч, бид зарахыг хүсэхгүй байна. Зарим хүмүүс худалдахыг хүсдэг. Гэхдээ энэ бол маш сайн бизнес” хэмээн Ройтерст өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэгэхлээр хурд хүчний гайхамшиг гэгддэг Формула-1 уралдаан Америк эзэмшигчтэй болох эсэх нь тун удахгүй шийдэгдэх болж байна.
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/2164