Алдарт тагнуулч 007 хэмээх Жеймс Бондын нэрийн хуудас нь ганган хээнцэр костюм гэж хэлж болно. Тэгвэл Бонд ирэх 11 дүгээр сард гарах шинэ кинондоо монгол ноолууран цамц өмсөж гангарахаар болжээ.
Монголын 100 хувь ноолуураар хийдэг Их Британийн N.Peal брэндийн цамцны сурталчилгаанд тоглож буй жүжигчин Дэниел Крэйг энэ яриаг баталж, “Тийм ээ, би энэ цамцтай шинэ ангид тоглоно. Монголын хамгийн чанартай ноолуураар хийдэг эд дээ” гэж ярьсан байна. Нэг бүрийн үнэ нь 200 фунт стерлинг гэсэн яггүй үнэтэй N.Peal брэндийн цамц монгол ноолуурын гайхамшигтай сурталчилгаа болох нь.
Жеймс Бондын шинэ анги болох “007: Спектр” ирэх сарын 6-нд нээлтээ хийх аж.
Эх сурвалж: times.mn