Вануатугийн шүүхээс парламентын 14 гишүүнд авлигын хэргээр ял ногдуулав

_86260031_c239f0e9-1ff0-4d60-aa03-a90c486dd70eНомхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейлийг хилийн чанадад явсан хойгуур шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамжийг шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дээд шүүхээс парламентын даргын энэхүү шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд байна. “Шоронд хоригдохоор болсон гишүүд нь парламент дахь эрх барих намын гишүүдийн тэн хагас болж байгаа бөгөөд энэ үйл явдал нь өнгөрсөн 6 дугаар сараас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламентыг тарааж, шинэ сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна” хэмээн Шинэ Зеландын “TVNZ”-ээс мэдээллээ.

Гишүүдийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн үед Шадар сайд байсан Моана Каркассес өнгөрсөн онд сөрөг хүчний 13 улс төрчид 35 сая вату буюу 312 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой юм. Шүүхээс Моана Каркассесд 4 жилийн ял, бусад гишүүдэд 3 жилийн ял ногдуулсан юм. Шүүгч Мару Сэйгийн хэлснээр уг төлбөрийг парламентын гишүүдэд нөлөөлөх зорилгоор өгсөн ажээ. Шадар сайдаас гадна уг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд байжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …