Хятад оюутан шалгалтандаа хуулбал 7 хүртэл жил шоронд хоригдохоор болжээ

429ad5_China_cheating_2_x800Хятадад шалгалтын үеэр хуулсан оюутан долоо хүртэл жил шоронд хоригдохоор боллоо. Хятадын Эрүүгийн Хуулийн 284 дүгээр хэсэгт нэмэлт болж орсон энэ заалт ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.

Хуульд зааснаар хуулсан, хуулахыг завдсан оюутнуудад гурван жилийн хорих ял өгөх ба хэрвээ энэ үйлдэл нь илүү ноцтой бол долоо хүртэл жил хорих, мөнгөн торгууль ноогдуулах юм байна.

Эрх баригчид ийм арга хэмжээ авснаар шалгалтын орчныг цэвэршүүлж, хувь хүний үнэнч байдлыг дээшлүүлснээр нийгмийн уур амьсгалыг сайжруулна гэж үзжээ.

Хуулах, шалгалтыг аргалах нь Хятадад маш их түгээмэл асуудал болоод байгаа. Оюутнуудын зарим нь өмнөөсөө хүн шалгалтанд оруулах, тагнуулын түвшний техник хэрэгсэл ашиглах нь нэмэгджээ.

Үүнтэй тэмцэхийн тулд сургуулиуд нэлээд тэмцэл явуулдаг бас саяхны шалгалтын үеэр танхимд дрон нисгэж хяналт тавьж байсан юм.

Зарим хүмүүс үүнийг Ши дарга хэд хэдэн “барыг” баривчилсны дараа мөн жижиг “ялаануудыг” ч агнахаар шийдсэн байна хэмээн хошигнож байна.

эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …