АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш 2020 оны сонгуульд нэр дэвшихээр мэдэгдээд буй реппер Кейни Уэстийг “усан тэнэг” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээ р өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд гарч явах үедээ сэтгүүлчдэд ийнхүү хэлсэн байна.
Сэтгүүлчид Бушаас “Кейни Ерөнхийлөгч болж чадах болов уу” гэж асуухад тэрбээр “Үнэнийг хэлэх үү. Тэр залуу ёс суртахууны хувьд доголдолтой. Энэ залуу усан тэнэг. Энэ залууг төрдөө залчихаад бид амар амгалан амьдарч чадах уу” гэж хариулжээ.
Бушийн дүү Жеб Буш ирэх сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөн нэр дэвших сонирхолтой байгаа юм. Буш “Америкчууд дүүг минь дэмжих хэрэгтэй. Жеб шилдэг удирдагч болж чадна” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
эх сурвалж: everyday.mn