Шуурхай мэдээ: Автобус осолдож 30 хүн амиа алджээ

fn1idg7pol49g90qftgc3v5qvБалба улсын нийслэл Катманду хотоос 80 км-ийн цаана байрлах Расува дүүрэгт зорчигч тээврийн автобус осолджээ. Ослын улмаас 30 хүн амиа алдаж, 35 хүн гэмтсэн хэмээн албаныхан уламжилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ

Осол өчигдөр орон нутгийн цагаар 19.20 цагийн орчимд болжээ. Автобус Катманду хотоос Чилиме гэх тосгон руу явж байсан аж. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч эмнэлэгт хүргэгдсэн зорчигчид жолооч хурд хэтрүүлж, бусад автобустай уралдаж байсан хэмээн мэдүүлжээ. Дүүргийн ажилтан Шива Рам Гелал “Автобус хурд хэтрүүлснээс гадна даац хэтэрсэн байсныг тогтоосон” гэж мэдэгдсэн байна.

Катманду хотноо ажиллаж буй Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Паханидра Даха “Автобусууд даац хэтрүүлэхээс гадна түлшний хомсдолд байнга ордог” гэж мэдээлжээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …