Исламын улс төрийн бүлэглэл халдлагаа үргэлжүүлсээр байна. Тэд ариун дайн зарлаж байгаа албан ёсоор мэдэгдлээ.Манай улсын 150 мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа билээ. Тэдний дийлэнх нь Орос, Америкийн нэгдсэн улсуудад амьдарч байгаа юм. Оросын холбооны улсад 4064 иргэн ажиллаж амьдардагаас 2150 иргэн Москвад ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсад 2150 иргэн байгаагаас 2352 иргэн нь Вашингтон хотод ажиллаж амьдарч байгаа гэсэн тоо баримт байгаа юм. Хууль сахиулагчдын дунд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж Элчин сайдын яамаараа дамжуулан иргэддээ анхаарал болгоомжтой байхын анхааруулаад байгаа юм.