Хятад Шэньжэнь хотын нэгэн эр нийслэл Бээжингийн агаар дахь тоосонцор, утааг цуглуулан тоосго хийсэн байна. Тэрээр нэг тоосго хийхийн тулд нийслэл хотод 100 хоногийг өнгөрөөжээ. Энэ бүхий л хугацаанд тэрээр хүн олон хөлхдөг газар, нийслэлийн төв Тяньаньмэнийн талбай, бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор тоос сорогч үүрэн явж агаарын тооосонцор, утаа тортог соруулж авчээ.
Хэрэгцээт “түүхий эд”-ээ цуглуулсны дараа тусгай төхөөргөөр түүнийгээ хэвд оруулан шахаж тоосго болгосон байна. Түүнийхээр бол энэ шинэ бүтээгдхүүнийг барилга барихад ашиглаж ч болох юм байна. Нэг тоосго хийхэд хүрэлцэх тоос, бохирдол нь энэ хугацаанд нийслэл хотын 62 хүний уушгийг хордуулах хэмжээний тортог, тоосонцор гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn