Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа энэ сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно. Тэмцээний талаар мэдээлэл өгөхөөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хэвлэлийн хурал зарлажээ.
Тэрээр 11:00 цагт “Blue Sky” цамхгийн гуравдугаар давхрын “Кристал” танхимд мэдээлэл хийнэ.
Т.Түвшин
Ugluu.mn