Парисын халдлагын сэжигтэнг Австриас баривчилжээ

7c96a441760b8c9cbigАвстрийн цагдаагийн байгууллага Парисын цуврал халдлагад сэжиглэгдэж байсан хоёр этгээдийн баривчилсан тухай мэдээллээ. Сэжигтнүүд францын иргэн байх бөгөөд дүрвэгсдийн дүрд хувилсан байсан аж. Тэднийг Парисын халдлагатай холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Парист халдлага үйлдсэн бүлэг этгээдүүдийн хамтаар Австрид ирсэн аж.

Цагдаа нар хоёр сэжигтнийг дүрвэгсдийн лагериас баривчлах үед тэд зүсээ хувилгаж, Сирийн хуурамч паспорт биедээ авч явж байжээ. Сэжигтнүүд дүрвэгсдийн их нүүдэл дунд орж, Грекээс Балканы хойгт хүрч, тэндээсээ Австри руу нэвтэрсэн гэнэ. Парисын халдлагад нийт есөн хүнийг сэжиглэж буй бөгөөд гурвынх нь хэн болохыг тогтоогоогүй байгаа билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …