Эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ

54htdud6vj4maed1govvjold1uСаудын Араб улсын баруун өмнөд хэсэгт байрлах Жазан хотын “General” эмнэлэгт өчигдөр 19.00 цагийн орчимд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 107 хүн шархтсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гал нэг давхарын харуулын байрнаас эхэлж гарсан” гэв.

Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт төрөх тасаг, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасаг байрладаг байна. “Амиа алдагсдын дунд жирэмсэн эхүүд байсан” хэмээн аврах албанаас уламжлав.

Галын улмаас түлэгдэж, шархтсан хүмүүсийг тус эмнэлгээс 25 км-ийн цаана байрлах Жазан хотын төв эмнэлэгт шилжүүлсэн байна. Дээрх ослын дараа тус улсын эзэн хаан Салман орон даяар гашуудал зарлаж, галын шалтгааныг нэн даруй тогтоохыг албаны хүмүүст даалгажээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …