Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Иракийн Мосул хотыг эзэлж авсан 2014 оны зургадугаар асраас хойшхи нэг жил хагасын хугацаанд нийт 837 эмэгтэйг цаазалжээ. Энэ талаар тус мужийн цагдаагийн генерал Найнав Занун аль-Сабави мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнхийг “Лалын улс”-ын байгуулсан Шариатын шүүхээр оруулсны дараа цаазалсан. Тэдний дийлэнх нь төрийн албан хаагч, мужийн зөвлөлийн депутат, өмгөөлөгч, нотариатч, үсчин эмэгтэйчүүд байсан гэжээ.
эх сурвалж: medee.mn