Дубайн төвд өндөр зочид буудал шатжээ

934917456873c459c21171Дубаид дэлхийн хамгийн өндөр “Халифын Бурж” гэдэг байшингийн ойролцоохи “Адрес” зочид буудалд шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө гал гарчээ. Телевизийн “Аль Жазира” сувгаар ингэж мэдээлсэн байна.

Байшингийн 20 дугаар давхарт гарсан гал хотын төвийн 63 давхар энэ зочид буудлыг бараг бүхэлд нь хамарчээ. Байшингийн шатсан хэлтэрхийнүүд газарт унаж байсан байна.

Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын хэлснээр, 14 хүн хэлмэгдэж, нүүлгэн шилжүүлэх үеэр нэг хүний зүрхний өвчин хөдлөсөн байна. Нотлогдоогүй мэдээгээр, нэг хүн амь үрэгджээ.

Цагдаа нар тухайн дүүргийг бүслэн хаасан байна. Түймрийг унтараахад нисдэг тэргүүдийг дайчлажээ. Зочид буудлын дээд хэсгийн галыг унтарааж чадсан ч доод давхарууд шатсаар байна.

Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

2015 оны хоёрдугаар сарын 21-нд Дубаид дэлхийн хамгийн өндөр орон сууцны байшингуудын нэг болох “Бамбар” гэдэг байшинд гал гарч байсан юм.
эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …