Дархан: Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт боллоо

12626078_506383289531809_265966350_nӨсвөр үеийн  цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг  уржигдар  /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулжээ.  Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч  Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа.12626074_506383206198484_1174427658_n

 “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн долоон багийн 100 гаруй тамирчид оролцсон  байна.  Хоёр өдөр буюу энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болсон уг тэмцээнд өсвөр үеийн цаначид 11-13, 14-15 насны ангилалд  хурд  хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Монгол Улсын Гавьяат Тамирчин Л.Дорж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржготов нарын тэргүүтэй шүүгчдийн баг бүрэлдэхүүн  ажиллажээ. 12583961_506383222865149_1674473632_n

М.Гүнжинлхам

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …