Эль Сальвадор улсад зика вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын удирдлагууд эмэгтэйчүүдийг 2018 он хүртэл жирэмсэн болохгүй байхыг уриалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Шумуулаас хүнд халддаг уг вирусын халдвар авсан байх магадлалтай 3-4 сая иргэн Латин Америкийн орнуудад амьдарч буйг ДЭМБ-аас сануулжээ. Уг вирусын халдвартай эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өвчтэй хүүхэд мэндэлсээр байна. Жижигхэн толгойтой 20 гаруй хүүхэд тус улсад мэндэлсэн гэв. Тус улсын Эрүүл мэндийн яам эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулж, жирэмсэлтээс хамгаалах эм, тариа зэргийг тарааж эхэлжээ.
Бразилийн удирдлагууд эмэгтэйчүүдийг ирэх он хүртэл жирэмслэхгүй байхыг уриалсан бол Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадура эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон юм.
АНУ болон Канадын эмч нар зик вирусын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй юм. Эмч нар ирэх есдүгээр сард туршилтаар гарган авсан вакциныг клиникийн туршилтад оруулж, амжилттай болбол оны сүүлээр халдвартай хүмүүст туршихаар болжээ.
эх сурвалж: shuud.mn