БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм буруугүй 18 настай залууг баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэг
гарчээ. Тэгвэл энэ хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна. Хөгжил нэртэй тэр залууг Хөх хотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн аж. Гэтэл 2005 онд цуврал алуурчин, хүчирхийлэгч Жао Жихун гэгчийг баривчлахад тэрээр уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Хилс хэргээр цаазаар авахуулсан Хөгжилийг гэм буруутайд тооцсон хүмүүст ийнхүү хариуцлага тооцож эхэлсэн байна. н.Хөгжилийг гэм буруутай хэмээн цаазын ял тулгасан хууль шүүхийн албан хаагчдын нэг Фэн Жимд эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон бол бусад 26 албан хаагчид нь цагдаа, шүүхийн ажилтнууд байсан тул захиргааны арга хэмжээ авах бололтой.
эх сурвалж: kaka.mn