Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2-р сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эх дэлхийгээ хамгаалъя-Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” цас мөсний баярын бэлтгэл ажил, “Ном” хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хийгдэж байгаа Монгол улсын шилдэг зохиолч, яруу найрагчдыг өөрийн аймагтаа энэ сарын 17-21-ны өдрүүдэд урин ирүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат танилцуулж, дээрх арга хэмжээнүүдэд байгууллага бүр нэгдсэн зохион байгуулалттай идэвхитэй оролцох талаар үүрэг чиглэл өглөө.
Энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” цас мөсний баяраар аймгийн аварга шалгаруулах “Тэшүүр”, “Мөсний сур”, “Мөсөн шагайн” тэмцээнүүд болон тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс таталт, мөсөн дээрх нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний буухай, сайхан тэмээтэй хос, сайхан дээлтэй хос, дээлтэй Монгол хүүхэд шалгаруулах зэрэг урлаг, спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдана. Мөн Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн тэргүүтэй зохиолч, яруу найрагчид манай аймагт ирэх үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар танилцуулсан юм.
эх сурвалж: http://www.khovd.gov.mn/