Латин Америкийн орнуудад ихээр халдварлаж аюулын харанга дэлдээд байгаа Зика вирус манай хойд хөрш болох ОХУ-д илэрлээ. Энэ нь Оросын хувьд анхны тохиолдол бөгөөд халдвар тээгч нь Доминикан улсад аяллаар яваад ирсэн байжээ. Оросын Домодедова онгоцны буудал дээр буухдаа халдвар тээснээ мэдээгүй байсан ба хэд хоногын дараа бие нь тавгүйрхэж эхэлсэн гэнэ. Одоогийн байдлаар түүнийг эмнэлэгийн хяналтанд авсан байгаа ба гэр бүлээс нь шинжилгээ авахад халдвар илрээгүйг ОХУ-ын хэвлэлээр мэдээлж байна.
Б.Нараа