2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн зургаадугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна.
Нэгдүгээр сард АНУ-ын Гадаад харилцааны хүрээлэнгийн багш М.Саруул-Эрдэнэ тус сургуульд зочилж Монголын түүх, соёл, хэл бичгийн талаар мэдээлэл өгч, Алунгуа эхийн домгийг ярьж сонирхуулсан аж.