Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

12767704_1523052361323842_151110789_nАрхангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Монгол улсын Ерөнхий сайдыг өнгөрсөн 12 дугаар сард Архангай аймагт албан томилолтоор ажиллахад ТОСК-ын барьсан 120 айлын орон сууцыг түрээсийн хөнгөлттэй хөтөлбөрт хамруулж өгөхийг аймгийн удирдлагууд хүссэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан уг хөтөлбөрийн журам өчигдөр /2016.02.24 / батлагдлаа.
Засаг дарга сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ БХБЯ-ны гаргасан журмыг дэлгэрэнгүй танилцуулааад өөрийн нэр дээр ирсэн иргэдийн өргөдлийг буцаах болсноо хэллээ.
Учир нь хэдийгээр БХБЯ-аас түрээсийн орон сууцны хөтөлбөрийн журам батлагдсан ч ТОСК-оос түрээсийн гүйцэтгэлийн журам гарах учир нийт өргөдөл өгсөн иргэд тухайн шалгуур үзүүлэлтэнд тэнцэж буй эсэхээ нягтлах шаардлагатай гэнэ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ЭБ сумын долоон багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нараар дамжуулан иргэдэд түрээсийн орон сууцны талаар мэдээллийг хангалттай өгч, зорилтот бүлгийн иргэдийг зохих тоонд нь бүрэн хамруулах бодлогыг баримталж буй аж.
Дүгнэн хэлэхэд Засаг даргын нэр дээр хаягласан иргэдийн өргөдлөөр түрээсийн орон сууцанд бүртгэхгүй, гол зохион байгуулалтыг ТОСК хэрэгжүүлэх юм байна.
ТОСК-ийн гүйцэтгэлийн журам батлагдвал иргэдийн байрандаа орох асуудал шийдвэрлэгдэх юм байна.

А.Мандуул

ugluu.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …