ОХУ-ын Рязань хотын 71 дүгээр сургуулийн сурагч хөвгүүн үдийн цайнд нь өгсөн хоолны зургийг нийгмийн сүлжээнд байршуулсныхаа төлөө банга хүртжээ. Хэдхэн гоймонтой бяцхан котлетны зураг нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьсан байна. Уг сургуулийн сурагчид үдийн цай нь үнэхээр багахан хэмжээтэй “өрөвдмөөр” байдаг тухай баталжээ.
Дээрх шуугианыг хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авсны эцэст сургуулийн захиргаа хэргийн эзнийг эцэг, эхийнх нь хамт хүлээн авч, “өндөр хэмжээний уулзалт” хийсэн байна.
Үдийн цайг үнэгүй хүртдэг хөвгүүн тогооч нараасаа уучлалт хүссэнээр асуудал шийдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn