Авлигын хэргээр Бээжингийн нөлөө бүхий албан тушаалтныг шалгаж байна

-1x-1Авлигын хэрэгт холбогдуулан Бээжин хотын Коммунист намын дэд дарга асныг хууль, хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа хэмээн тус улсын Ардын дээд прокурорын газраас мэдэгдлээ. Ардын дээд прокурорын газрын цахим хуудсанд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн Лу Шивэн-г шалгаж байгаа бөгөөд түүнд “таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлжээ.

Төрийн албан хаагчдыг сургах Бээжин хот дахь намын сургуулийг ноён Лу Шивэн удирдаж байсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард авлигын хэрэгт буруутгахын зөөлрүүлсэн хэлбэр болох “сахилгын ноцтой зөрчил” гаргасан гэж үзэн эрх барих Коммунист намаас түүнийг албан тушаалаас нь халаад байсан юм. Прокурорын байгууллагаас хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэмэлт мэдээлэл гаргаагүй бөгөөд мөн Лу Шивэнээс тайлбар авах ч боломжгүй байсан юм.

эх сурвалж: iaac.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …