Өмнө нь хийгдэж байгаагүй хачирхалтай реклам хийгдлээ

Zurag   Цаг үеэ даган олон сонирхолтой зар сурталчилгаа явах болсоны нэг нь Лондоны Режент гудамжаар өчигдөр хагас нүцгэлсэн бүсгүйчүүд алхсан явдал байв. Тодруулбал, Загвар өмсөгч бүсгүйчүүд үл үзэгдэгч хөхөвчний сурталчилгаанд тоглосон нь энэ аж.

“InvisiBra” хөхний даруулга нь силикон болон энгийн гэсэн хоёр ангилалтай. Онлайнаар бүсгүйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар өндөр үнэлгээ авчээ.
Энэхүү хөхний даруулгын силикон нь 48 фунт стерлингийн (72.8 ам.доллар) үнэтэй бол энгийн нь 38 фунт стерлинг буюу 57.6 ам.доллар аж.

10 бүсгүйг гудамжинд гэнэт гарч ирэхэд ойр хавьд явж байсан хүмүүс маш их гайхсан байна. Өмнө нь Их Британийн нийслэлд ийм сурталчилгаа хийгдэж байгаагүй гэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …