3 долоо хоногийн дотор гоолиг бэлхүүстэй болгох дасгал

Гуравхан долоо хоногийн дотор гоолиг сайхан бэлхүүүстэй болох дасгалыг хүргэж байна. Дасгалаа идэвхитэй сайн хийвэл долоо хоног бүрт л үр дүн нь мэдрэгдэх болно.

f9fc6b22ad22eefforiginal

Нуруугаараа эргэх дасгал:

Энэ дасгал бэлхvvс чангаруулдаг. Нуруугаа цэхлэж зогсоод саваа модны vзvvрээс атган гараа сунгана. Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхvvсээрээ эргэнэ. Буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж, зvvн тийшээ эргэнэ. Дасгалыг зvг зvг лvv 25 удаа давтан хийнэ.

Ташаагаа өргөх дасгал:

Хэвлийн дээд булчин чангаруулах дасгалыг шалан дээр хэвтэн хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугална. Ингэхдээ хөлийн тавхайг шалнаас бvv хөндийрvvл. Бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрvvлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Буцаж бэлдэх байдалд орсны дараа дасгалыг дахин vргэлжлvvлээрэй. Дасгалыг 12-15 удаа давтан гvйцэтгэнэ.

Хөлөө өргөх дасгал:

Энэ дасгал хэвлийн доод булчинг хөгжvvлдэг. Шалан дээр хэвтэнэ. Хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр тvвшинд барина. Хэсэг хугацаанд ингэж барьсны дараа хөлөө буулгаж амраагаад дахин vргэлжлvvлнэ. Дасгалыг мөн 12-15 удаа давтана. Энэхvv цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийгээрэй.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …