Адольф Гитлерын эцэг, эхийг дарамтлав

b8041e53b7c55339greatАмерикийн Нью-Жерси мужийн нэгэн оршин суугч хүүгээ Адольф Гитлер гэж нэрлэсэн бөгөөд нийгэм түүний гэр бүлд тун ч таагүй хандаж байгаа хэмээн гомдолложээ.

2008 онд энэ эр эхнэрийнхээ хамтаар хүүгийнхээ төрсөн өдрийн бялууг захиалахдаа дээр нь “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Гитлер” гэж бичүүлэхийг хүссэн аж. Тэгтэл нарийн боовчид хүүхдийн эрх хамгаалах байгууллагад гомдол гаргасан байна. Ингэснээр гэр бүлийн хоёроос хоёр хүүхдийг нь булааж авсан гэнэ.

Охин нь Ари Үндэстэн гэдэг нэртэй аж. Хүүхэд хамгаалах газрын ажилтнууд байр байдлыг шалгасны эцэст элдэв зөрчил олж илрүүлээгүй ч гэр бүлийн хосыг хүүхэд асрах эрхгүй болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …