Энэтхэгт таван ихэр охин мэндэлжээ

c7ba7d075b30ad2coriginal Энэтхэг улсын иргэн Манита Сингх таван ихэр охин төрүүлсэн байна. Манита энэ жил 25 настай ба хоёр дахь төрөлт нь аж. Тэрбээр таван ихэр хүүхэд тээж буйгаа мэдээгүй ба жирэмсний хугацааг ямар ч зовиургүй хэвийн өнгөрүүлсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Ихэр охид тус бүр нь нэг кг жинтэй мэндэлсэн ба биеийн байдал нь сайн байгаа аж. Нэг хүйсийн ихэр дөрвөөс олон мэндэлсэн тохиолдол бараг байдаггүй ба Энэтхэгт төрсөн уг тохиолдлыг анагаах ухааны сюрприз хэмээн “Катерс” агентлаг онцоллоо. Таван ихэр хүүхэд хамгийн сүүлд АНУ-д жилийн өмнө мэндэлснээс хоёр нь хүү байжээ.

391b56029593c5aboriginal

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …