1. Өдөрт гар утас интернэтгүй тодорхой цагтай бай
Өдөрт ядаж нэг цаг гэрийн бүх зурагт компьютер интэрнэтийг унтраах цаг тогт. Энэ зуураа ном унших гэр бүлээрээ тоглох гэх мэт хүүхдийнхээ анхаарлыг татах зүйсл хийгээрэй.
2. Чатлах, фэйсбүүк ухах зэргийг гэртээ л хийж байхыг зөвлө
Долоо хоногийн тодорхой өдрүүдэд хүүхдүүдээ гэртээ гар утас хэрэглэхийг нь хориглоод үз. Тэдний дуртай чат апп, цэйсбүүк нтрийг нь зөөврийн компьютерт нь суулгаад өгчих. Ядаж л хоол идэж байхдаа гар утасруугаа ширтээд байхаа болих байх.
3. Тэдний сонирхлыг татах сонгон, дугуйланд бүртгүүл найзуудынх эцэг эхийг ятгаж чадвал бүр сайн.
Хэрэв танай хүүхэд өсвөр насны хүүхэд бол юм бүр дээр л найзуудтайгаа байхыг хүсэх болно. Тиймээс тэдэнд гар утасгүйгээр найзуудтайгаа цагийг өнгөрөөх боломж олго
4. Уншсан ном бүрт нь бяцхан шагнал санал болго
Хүүхдүүд хэдийгээр ном унших дургүй байх нь олонтаа ч хэзээ нэгэн цагт нэг номонд заавал дурлаж уншдаг юм. тиймээс дуртай кино, сонирхлыг нь судалж сонирхлыг татах ном санал болго. Тэгээд нэмээд шагнал амлавал унших л болно. Тэгээд нэг номны амтанд орчихол ч…
5. 30 минутын гэр бүлийн дасгалын цагтай бол
Хүүхдүүд компьютерийн урд удаан суух нь тэднийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг. Тиймээс гэр бүлээ дасгал хийж спортоор хичээллэснээр тэдний эрүүл мэндийг дэмжхээс гадна гэр бүлийн харилцааг бэхжүүлдэг.
6. Амралтын өдрүүдээр аялалд яв
Өнөөгийн хүүхдүүд байгалыг дэлгэцийн зурагнаасаа л харах болж. Энэ байдлыг өөрчилж тэдэнд жинхэнэ амьд байгалын сайхныг мэдрүүлэх хэрэгтэй. Байгалийг хайрласнаар алдах юм гэж үгүй.
эх сурвалж: ehlel.com