Британийн гадаад яам тэнүүлч муурыг ажилд авчээ

5f6999b73d7ebba4big
Их Британийн Гадаад хэргийн яам орон гэргүй тэнүүлч муурыг ажилд авч, лорд хэргэм олгожээ хэмээн Telegraph мэдээллээ.

Яамны энэ шинэ ажилтан татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин хангамж эдэлж тэдний нуруун дээр залрахгүй харин өөрийнхөө албан үүргийн дагуу хулгана барьж өөрийгөө тэжээх гэнэ. Гадаад хэргийн яамныхан түүнийг Их Британийн Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд асан Палмерстоны нэрээр “Лорд Пальмерстон” гэж нэрийддэг болжээ.

Үүний өмнөхөн Оросын Серпуховын түүх, уран зургийн музей, Эрмитаж бас муур ажилд авч байсан юм.

Эх сурвалж: www.assa.m

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …