“Номтой хүүгийн мөрөөдөл” аяныг эхлүүлж, ном уншингаа боргол шимж, амттан зооглон номонд шимтэн, дурлагсдад зориулан, яг л гэртээ ном уншиж буй мэт орчинг бүрдүүлэхээр “The Book Cafе Mongolia” төслийг эхлүүлэн, ажил хэрэг болгон яваа Б.Базарсүрэнгийн цахим нийтлэлийг энэ удаа онцоллоо.
“10 хүрэхгүй насандаа 200 гаруй ном уншчихаад буй 24 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Д.Саран-Ирээдүйд Нацагдоржийн тэмдэг, үнэмлэх гардуулж, мөн Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын “Эрдэнэсийн сан-108” номын дээжсээс шагналаа. Энэ охин багын номонд дуртай юм. Орой эмээгээ шалсаар байгаад шагналынхаа номон дээр нэмж ном худалдаж авахуулж. Эмээ нь “Үгүй, энэ шагналын чинь номууд байсаар байтал бас номоор яах гэсэн юм” гэж үглэсэн ч ач охиндоо ном авч өгөв.” гэсэн ойрд цахим орчноос олж хараагүй сайхан нийтлэл байв.
Эх сурвалж: www.assa.mn
Түлхүүр үгутга зохиол
Санал болгох мэдээ
“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх
“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …