Хятадад 30 хүртлээ нөхөрт гараагүй бол ганцаараа насыг барна

hey_alan_lee_get_real-1Хонгконгийн шуугиант сэтгүүлч Алан Ли өнөөгийн хятад хүүхнүүдийн байдлын тухай нийтлэл бичээд эцэст нь олон нийтийн шахалтаар мэдээгээ устгажээ. Тэрээр EJ Insight гэдэг сайтад “Хүүхнүүдээ бодит амьдралтай эвлэр эсвэл ганцаараа хорвоог туул” гэсэн нийтлэл бичиж 30 наснаасаа өмнө амжиж нөхөрт гараагүй хүүхнүүдийг ямар аймшигт хувь тавилан хүлээж байгааг илэн далангүй бичжээ. Хүйсийн зохистой харьцаа алдагдаж хэдийгээр эрчүүд нь олонхи болсон ч Хятадад 30 хүртлээ нөхөрт гараагүй эмэгтэйг амьдралын том цохилт ялгаварлал хүлээж байдаг гэнэ. Хэрвээ энэ насны заагаас өмнө л гэрлээгүй бол ахин гэрлэх нөхөрт гарах боломж бараг тэг хувьтай тэнцдэг аж. Аланы бичсэнээр 30 наснаасаа өмнө нөхөрт гарахгүй бол хэн ч тэр эмэгтэйг тоодоггүй гэнэ. Гэрлээгүй хөгшин хүүхнийг олон нийт ад үздэг мөртлөө 40 гараад хүнтэй суусан эмэгтэйд бүр ч таагүй ханддаг аж.

эх сурвалж: NUUTS.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …